ICOPE-Монгол

ДЭМБ-ын ICOPE аргачлал · Эрүүл мэндийн яамны заавар, 2023

Ахмад настны эрүүл мэндийн цогц үнэлгээ — өрхийн эмчид зориулсан нэг систем

Илрүүлгээс цогц дүгнэлт хүртэл ICOPE-ийн 3 шатыг цаасгүй хөтөлж, оноог автоматаар тооцож, гарын авлагыг үнэлгээний хажууд нээнэ.

6
чадамж
3
шат
15
асуумж, сорил
Доош ↓

Үнэлэх 6 чадамж

ICOPE нь ахмад настны дотоод чадавхыг алдагдахаас өмнө илрүүлэхэд чиглэнэ. Аль нэг чадамжид эерэг гарвал тухайн чадамжийг лавшруулан үнэлнэ.

🧠

Танин мэдэхүй

Ой тогтоолт, баримжаа. MMSE, MoCA-аар лавшруулна.

🚶

Хөдөлгөөний чадвар

Сандлаас босч суух сорил, SPPB: тэнцвэр, алхалт.

🍽️

Хоол тэжээл

Жингийн өөрчлөлт, дуршил. MNA асуумж.

👁️

Хараа

Ойр, холын хараа, Е-үсгийн сорил.

👂

Сонсгол

Шивнээ ярианы сорил, аудиометр.

💬

Сэтгэл гутрал

GDS-5 болон HADS асуумж.

Монгол Улсын настны өвчлөлийн тархалт, сэтгэц болон нийгмийн эрүүл мэндийн судалгаагаар ахмад настны 16.4 хувь нь сэтгэл гутралтай, 2.2 хувь нь танин мэдэхүйн чадвар буурсан байна (эх сурвалж: ЭМЯ-ны заавар, 2023, оршил).

Хэрхэн ажилладаг вэ

1

Илрүүлэг

6 чадамжийг богино асуулт, сорилоор шалгана. Бүгд "Үгүй" бол эрүүл настан.

2

Лавшруулан үнэлэх

Эерэг гарсан чадамж бүрээр тохирох асуумжийг бөглөнө. Оноо, босгыг систем автоматаар тооцно.

3

Цогц дүгнэлт

Эмч чадамж бүрийн түвшинг сонгож, хувь хүний тусламж, үйлчилгээний төлөвлөгөөг гаргана.

Цаасгүй бүртгэл

РД-ээр настныг бүртгэж, түүх, үзлэг, үнэлгээг нэг дор хадгална.

Автомат оноо

15 асуумжийн оноо, босго шууд тооцогдож, эх бичвэрт зөрчилтэй газрыг эмчид анхааруулна.

Заавар хажууд

Үнэлгээ бүрийн хажууд гарын авлагын холбогдох бүлэг нээгдэнэ.

Нууцлал

РД шифрлэгдэнэ, түүхийг зөвхөн хариуцсан эмч харна, чухал үйлдэл аудитад бичигдэнэ.

📖 Гарын авлага

Ахмад настны цогц тусламж, үйлчилгээний заавар

Эрүүл мэндийн яамны 2023 оны зааврыг 9 бүлэгт хуваан, эмч нарт хялбар унших хэлбэрээр оруулсан: үнэлгээг хэрхэн явуулах, оноог хэрхэн тайлбарлах, зөвлөгөө өгөх, лавлагаа шатлалд илгээх заалт. Хайлттай, эх PDF-тэй, үнэлгээ хийж байх үед хажууд нээгддэг.

Гарын авлагыг унших бол нэвтэрсэн байх шаардлагатай.

  • АЕрөнхий шаардлага
  • Б.1ICOPE илрүүлэг, нийтлэг зөвлөгөө
  • Б.2Танин мэдэхүй: MMSE, MoCA
  • Б.3Хөдөлгөөн: сандлаас босох, SPPB
  • Б.4Хоол тэжээл: MNA
  • Б.5Хараа
  • Б.6Сонсгол
  • Б.7Сэтгэл гутрал: GDS-5, HADS
  • Б.8Нийгмийн байдал: КАТЗ, Лавтон, Нортон, Зарит

Эх сурвалж, зохиогчид

Энэ системийн асуумж, оноо, зөвлөгөө нь доорх албан ёсны баримтад үндэслэсэн.

Эх сурвалж

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам. “Ахмад настны цогц тусламж, үйлчилгээний заавар” (ICOPE), 2023 он. ДЭМБ-ын Integrated care for older people (ICOPE): Guidance on person-centred assessment and pathways in primary care (2019) гарын авлагад суурилсан.

Орчуулсан:
Ч.Одгэрэл, Т.Дулмаа
Хэвлэлд эх бэлтгэсэн:
А.Үнэнбат
Хянасан:
Р.Даваадорж
Танилцуулга:
Ц.Хандармаа (ЭТҮГ-ын АПШТХ-ийн мэргэжилтэн)
Оршил:
Р.Хишигжаргал (Геронтологийн үндэсний төвийн Ерөнхий захирал)

Зааврыг орчуулах, боловсруулахад техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ЭМС-ын 2023 оны А/68 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд: ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд, Геронтологийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний нийгэмлэг, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Насжилт судлал, настны эмгэг судлалын нийгэмлэг, Монголын сувилагчдын нийгэмлэг.

Энэ вэб систем нь дээрх зааврыг дагаж ажиллахад туслах бие даасан хэрэгсэл бөгөөд Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын албан ёсны бүтээгдэхүүн биш. Гарын авлага дахь хураангуй нь эх баримтыг орлохгүй — эргэлзээтэй үед эх PDF-ийг шалгана уу.